Wednesday, June 18, 2014

Гүүгл сургалтын онлайн багцын хэрэглээ дээд боловсролд (Google Apps for Education)

          Гүүгл сургалтын онлайн багцын хэрэглээг         нэвтрүүлсэн сургуулиудын туршлагаас
(Google Apps for Education)

                                                      
                 Мичиганы Их сургууль 

    “Гүүгл Корпарацийн боловсролын онлайн багцыг Мичиганы Их сургуулийнхан сургуульдаа нэвтрүүлснээр сургалтын хүртээмжийг дээшлүүлж багш оюутнуудын суралцах, сургахуй, судалгааны боломжыг сайжруулаад зогсохгүй кампусын хүрээнд хамтран ажиллах идэвхи оролцоог хөгжүүлсэн алхам болно” 
                                              Гүүгл Корпорацын Бүтээгдэхүүн                                                        Удирдлагын дэд ерөнхийлөгч 
  Мичиганы Их сургууль кампусынаа хүрээнд технологийн хэрэглээг сайжруулах зорилготой “NextGen Michigan” нэртэй мэдээллийн технологийн шинэ стратеги нэвтрүүлсэн байна. Сургуулийн захиргаанаас Гүүгл Боловсролын онлайн багцыг багш, оюутан нэг бүрчлэн хамрагдаж чадах хэрэглэгдэхүүнээр сонгосон шалтгаан нь хаанаас ч хамтран ажиллах боломжтой файл хуваалцах хэрэгсэл болон гүүгл форм байв. Тус сургууль одоогийн байдлаар 90 мянган Гүүгл Аппс хэрэглэгчтэй. Мичиганы их сургуулийн төгсөгч Дэйв Жирауд Гүүгл Корпорацийн Бүтээгдэхүүн Удирдлагын дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд сургуульдаа анх санал болгожээ. Мичиганы их сургууль Гүүгл Боловсролын багцад шилжихээс өмнө нь 40хөн имэйл хаягтай сайсан бөгөөд одоо хичээлийн хөтөлбөртөө гүүгл календарыг өргөнөөр ашиглаж байна.  

                                                                     
                                                                         Эйбилины Их сургууль



"Анх Гүүгл Боловсролын багцын тухай сонсоод үнэн гэхэд дэндүү гайхалтай санагдаж байлаа. Харин одоо сонголтондоо сэтгэл хангалуун байна"

                                                              Эйбилины Их сургуулийн
                                                  Техникийн албаны дарга Робертс

   Эйбилины их сургууль нь 1906 онд байгуулагдсан АНУ-ын эртний сургуулиудын нэг юм. Тус их сургуульд АНУын бүх муж төдийгүй гадаадын 60 орны оюутнууд 50 гаруй мэргэжлээр суралцдаг.
Сургуулийн ашиглаж байгаа имэйл үйлчилгээний өртөг өндөр төдийгүй багтаамж нь хэдийнэ дүүрч шинэчлэх шаардлагатай болсон тэр үед сургуулийн техникийн албаны дарга Робертс хэд хэдэн имэйл сервэр туршиж үзсэний эцэст Гүүгл Боловсролын онлайн багцыг сонгосон байна. Тэрээр “Туршилтын хугацаанд манай багийнханд маш их таалагдсан. Ашиглахад хялбар төдийгүй кампус даяар хэрэглэхэд тохиромжтой санагдсан. Анх Гүүгл Боловсролын багцын тухай сонсоод үнэн гэхэд дэндүү гайхалтай санагдаж байлаа. Харин одоо сонголтондоо сэтгэл хангалуун байна” хэмээн ярьсан байна. Эйбилины их сургуулийн хэмжээнд 40 мянган Гүүгл Аппс хэрэглэгчтэй бөгөөд Google Drive-г сургалтандаа голчлон ашигладаг. Судалгаагаар багш нарын сэтгэл ханамж өндөр гарсан бөгөөд оюутан багш хоёрын хамтын ажиллагааг нэмэгдүүлж цаг хэмнээд зогсохгүй даалгавар, дипломын ажлын үер их хэмжээний цаасанд дарагддаг байдлыг багасгасан ажээ. 


Google Docs 

Google Docs ашиглан багш сурагчид 
гэрийн даалгавраа хялбархан хийх арга





Боловсролын Тойм мэдээ 1

harboat-coat
divider
Сургалтын шинэ чиг хандлага – Нээлттэй боловсрол

openeducation_newsletter


Нээлттэй Боловсрол” гэж юу вэ?

Нээлттэй Боловсролын тухай ойлголт нь 1990-ээд онд Массачутесийн Технологийн Их сургуулийн нээлттэй сургалтад бүх нийтийг хамруулах санаачлагаас үүсчээ. Улмаар боловсролын нээлттэй нөөцийн хэрэглээг дэмжих сургуулиудын тоо эрс нэмэгдснээр, 2007 онд Кэйптауны нээлттэй боловсролын тунхаг батлагдсан билээ. Тунхгаар Нээлттэй Боловсролыг бүх нийтийн хэрэглээ болгон дэлгэрүүлж, улмаар багш нарын ур чадварыг дээшлүүлэхийн тулд технологийн хөгжлийг ашиглахыг уриалжээ. 2012 онд ЮНЕСКО-гоос “Боловсролын нээлттэй нөөц” дэлхийн чуулганыг зохион байгуулж, тунхаг гаргасан бөгөөд уг тунхагт “Боловсролын нээлттэй нөөцийг төрийн санхүүжилтээр дэмжихийг дэлхийн улс орнуудад уриалж, ард түмний татварын мөнгөөр санхүүжиж бүтээгдсэн аливаа оюуны өмч нь тухай улсынхаа оюуны нээлттэй хамтын өмч байх үзэл санааг зөвлөмж болгосон юм. Дэлхийн улс орнуудад өрнөж буй нээлттэй мэдлэг, боловсролын санаачлагын том давлагаа ашиглаж, бид суралцаж, бүтээдэг үндэстэн байхын тулд бүх нийтийн, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бий болгож, эрчтэй хөгжүүлэх чухал үед байна.
Технологийн дэвшилд суурилсан энэхүү давалгааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг НЭГ Монгол төслөөс санаачилж, гадаад, дотоодын их дээд, ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн болон албан бус сургалтын хичээлүүдээс сонгож, олон нийтэд нээлттэйгээр тавихаар ажиллаж байна. Эхний шатанд ерөнхий боловсролын сургуулиуд, албан бус сургалтын хичээлүүдээс сонгож, 150 гаруй видео хичээлийг үнэ төлбөргүйгээр, нээлттэй лицензтэйгээр интернэтэд байршуулаад байна. Бид суралцаж, бүтээдэг үндэстэн байхын тулд бүх нийтийн, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бий болгож, эрчтэй хөгжүүлэх чухал үед байна.  Нээлттэй мэдлэг, боловсрол нь оролцогч бүх талуудын нээлттэй хамтын ажиллагааны үр дүн учир та бүхэн www.one.mn сайтад нэгдэж, видео хичээлүүдээ байршуулаарай.Дэлгэрэнгүй
Хан Академи

Хүний анхаарал төвлөрөх хамгийн дээд хугацаа хэдэн минут байдгийг та мэдэх үү? Эрдэмтэд маш олон туршилт хийсний дүнд хүний анхаарал дээд тал нь 15 минут л тогтвортой төвлөрч чаддагийг баталжээ. Сурагчид хичээлийнхээ зөвхөн эхний хэсгийг л сайн ойлгоод байдаг нь үүнтэй холбоотой ажээ.
Тиймээс “Хан Академи”-ийн үүсгэн байгуулагч Салман Хан ямар ч хичээлийг 15 минутад багтаан ойлгуулж болох хялбар аргыг олж түгээх санааг гаргасан байна. Мэдээж, 90 минутын хичээлийг 15-хан минутад багцлан ойлгуулна гэдэг бол амар ажил биш. Гэвч, энэ нь орчин үед хамгийн оновчтой арга болоод буй юм. “Хан Академи” энэ зарчимд үндэслэн хэдхэн минутад багтаан хамгийн цэгцтэй, зөв мэдээллийг өгч болох арга замыг нээн, цахим сайтдаа 4 мянга гаруй хичээл, 100 мянга гаруй дасгал ажлыг тавьжээ. Улмаар 24 орны хэл дээр үзэж болохоор хялбарчилсан тул нээлттэй боловсролыг эрэлхийлж буй хэн бүхний амин хэрэгцээ болж чадсан байна. Сүүлийн үеийн шинэчлэгдсэн судалгаагаар жилд 10 сая хүн тус сайтын хичээлүүдийг байнга үздэг, сард таван сая хүн 25 сая хичээл судалж байна гэсэн дүн гарчээ. Энэхүү цахим хичээлийг манай улс ч өөрийн орны хэл рүү орчуулах ажлыг хэдийнээ эхлүүлээд байгаа билээ. Дэлгэрэнгүй
loog googleГүүгл Боловсролын багц

Дэлхийн шилдэг 100 сургуулийн 75 нь Гүүгл Боловсролын багцыг хэрэглэдэг.
Гүүгл Боловсролын багцыг 2006 онд нэвтрүүлсэн. 5 хүрэхгүй жилийн хугацаанд 15 сая хэрэглэгчтэй болж чадсан хүчирхэг хэрэгсэл юм. 2013 оны 8 сард гаргасан судалгаагаар 25 сая хүн Гүүгл Боловролын багцийг ашиглаж байгаа бөгөөд жилд 5 сая хүн шинээр бүртгүүлж байна. АНУ-ын Орегон мужын Ерөнхий боловсролын бүх сургууль өмнө нь ашиглаж байсан системийг бүр мөсөн халж, Гүүгл Боловсролын багцийг хэрэглэх болсон. Тус муж ашиглаж эхэлсэн цагаас хойш 1 жилд 1,5 сая ам.доллар хэмнэж байгаагаа мэдээлжээ. Түүний араас Вискогсн, Коларадо, Иова мужууд болон Нью Иорк хотын дунд сургуулиуд хэрэглэж эхлээд байна. Малайз улс нь Гүүгл сургалтын багцыг бүх Ерөнхий боловсролын сургуулиуддаа бүрэн нэвтрүүлсэн хамгийн анхны улс юм. Дэлгэрэнгүй

Гүүгл Боловсролын багцын хэрэглээний тархалт

taslasanzurag


цшош

Wikispaces

“Wikispaces” бол манайд шинэ хэрэглээ юм. Өндөр хөгжилтэй орны багш, сурагчдын хувьд нэг төрлийн “цахим анги” болсон “Wikispaces”-ийн тухай энгийн ойлголтыг энд өгүүлье.
2005 оноос эхэлсэн уг флатформ нь багшийн хичээлээ заах арга барил, сурагчдын мэдлэг олж авах боломжийг илүү сайжруулж, цоо шинэ сургалтын орчин үүсгэж чадсан чухал хэрэгсэл юм. “Нээлттэй боловсрол”-ын хэрэглээнд өргөнөөр ашигладаг Гүүгл корпорацийн Боловсролын цахим хэрэглэгдэхүүнүүдтэй маш сайн зохицон ажилладаг нь ч энэ системийн нэг давуу тал. “Wikispaces” нь багш, суралцагсдад зориулсан үндсэн хоёр хэсэгтэйгээс гадна бизнесийн зорилгоор ашиглах хүмүүст зориулсан тусгай багцтай.
Манай улсад “Wikispaces”-ыг багш нар ажлынхаа хүрээнд өргөн ашиглаж байна.Тухайлбал, БШУЯ-ны санаачилгаар МУБИС-тай хамтран долдугаар ангийн “Дэлхийн түүх” номд зориулан багш нарын вики үүсгэн ажиллаж байгаа юм. Дэлхий даяар дунд сургуулийн сургалтад зориулсан 100 мянга гаруй вики, их дээд сургуульд зориулсан 200 мянган вики байдаг гэсэн тоо бий. Өнөөгийн байдлаар 2.3 сая хүн Wikispaces ашиглан сурч мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, бүтээл туурвилаа нийтэд түгээж байна. Дэлгэрэнгүй
cc Creative Commons буюу Бүтээлч Оюуны хамтын өмч

Шинэ ном бүтээл, сурах бичиг, судалгаа шинжилгээний ажлуудыг олж унших нь хуучин цагийг бодвол хялбар болжээ. Та онлайн хэрэглэгч байхад эдгээрийг төвөггүй олж болно. Тэгээд ч Зохиогчийн эрхийн хуулийг хөндөх тухай асуудалгүй болж эхэлж байна. Учир нь “Нээлттэй боловсрол”-ын хүрээнд аливаа ном бүтээлүүд зохиогчийн эрхийн хуульд нийцсэн тийм нөхцөлөөр тавигдаж байгаа юм. Зохиогчийн эрхийн асуудал бол интернэт сүлжээ үүсэхээс өмнө бий болсон. Тэгэхээр интернэт сүлжээнд ном бүтээлийг зохиогчийн эрхтэйгээр хэрхэн байршуулах вэ, тухайн бүтээлийг ашиглах, эшлэх, эх сурвалжийг засварлах, нийтлэх явдалд ямар эрхзүйн шаардлага тавих вэ зэргийг шийдвэрлэдэг тохиромжтой хэлбэрийг оюуны бүтээлч хамтын тогтолцоо буюу СС (Creative Commons) зөвшөөрөл гэж үздэг.
Дэлхий даяар оюуны бүтээлч хамтын тогтолцооны CC зөвшөөрлийг дэмжиж, хөгжүүлэн ажиллаж буй "Creative Commons" байгууллагын 100 гаруй салбар, 70 гаруй орон бий. 2002 оны 12 -р сард оюуны бүтээлч хамтын тогтолцооны (CC) эхний хувилбар олон нийтэд хүрсэн байдаг. Өдгөө түүнийг 50 гаруй улс тогтмол хэрэглэж байна. CC зөвшөөрлийг 2005 оноос шинжлэх ухааны салбарт ашиглах болсон бол 2007 оноос боловсролын салбарт ашиглаж эхэлсэн юм. CC лиценз 2003 онд 1 сая бүтээлд ашиглагдсан бол 2004 онд 4.7 сая, 2005 онд 20 сая, 2006 онд 50 сая, 2007 онд 90 сая, 2008 онд 130 сая, 2009 онд 350 сая, 2011 онд 400 сая, 2013 онд 480 сая болж, тогтмол нэмэгдсээр байна. Дэлгэрэнгүй


Гүүгл Боловсролын онлайн багцын хэрэглээний тархац

Нээлттэй Боловсрол гэж юу вэ?

Энэ тухай ойлголт 1990-ээд онд анх бий болсон юм. Тодруулбал, Массачутесийн Технологийн Их сургууль бүх нийтийг хамруулах зорилгоор санаачилж байв. Яваандаа энэхүү Боловсролын Нээлттэй эхийг дэмжих сургуулиудын тоо эрс нэмэгдсээр, 2007 онд “Кэйптауны нээлттэй боловсролын тунхаг”-ийг баталсан билээ. Тэрхүү тунхгийн гол зорилго нь Нээлттэй Боловсролыг бүх нийтийн хэрэглээ болгон дэлгэрүүлэх, улмаар багш нарын ур чадварыг дээшлүүлэхийн тулд технологийн хөгжлийг ашиглах явдал болсон юм. Өнөө жилийн байдлаар энэ тунхагт 2400 гаруй эрдэмтэн багш, 250 боловсролын байгууллага нэгдээд байна. Технологийн дэвшилд суурилсан энэхүү хандлагыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, боловсролын салбарыг хамруулах ажлыг “НЭГ Академи” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд гадаад, дотоодын их дээд, ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн болон албан бус сургалтын хичээлүүдээс сонгож, олон нийтэд нээлттэйгээр тавих юм. Бид эхний шатанд ерөнхий боловсролын сургуулиуд, албан бус сургалтын хичээлүүдээс сонгож, 150 гаруй видео хичээлийг үнэ төлбөргүй, зохиогчийн эрхийн лицензтэйгээр цахим орчинд байршуулаад байна. “Нээлттэй Боловсрол”, онлайн сургалт гэж яг юу вэ гэдгийг эрчимтэй сурталчилж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа “Нэг Академи” төслийн ажилд та бүхэн нэгдэж, дэлхийн боловсролын дэвшлээс бүү хоцроорой. ДЭЛГЭРЭНГҮЙ

Хан Академи

Хүний анхаарал төвлөрөх хамгийн дээд хугацаа хэдэн минут байдгийг та мэдэх үү? Эрдэмтэд маш олон туршилт хийсний дүнд хүний анхаарал дээд тал нь 15 минут л тогтвортой төвлөрч чаддагийг баталжээ. Сурагчид хичээлийнхээ зөвхөн эхний хэсгийг л сайн ойлгоод байдаг нь үүнтэй холбоотой ажээ.

Тиймээс “Хан Академи”-ийн үүсгэн байгуулагч Салман Хан ямар ч хичээлийг 15 минутад багтаан ойлгуулж болох хялбар аргыг олж түгээх санааг гаргасан байна. Мэдээж, 90 минутын хичээлийг 15-хан минутад багцлан ойлгуулна гэдэг бол амар ажил биш. Гэвч, энэ нь орчин үед хамгийн оновчтой арга болоод буй юм. “Хан Академи” энэ зарчимд үндэслэн хэдхэн минутад багтаан хамгийн цэгцтэй, зөв мэдээллийг өгч болох арга замыг нээн, цахим сайтдаа 4000 гаруй хичээл, 100000 гаруй дасгал ажлыг тавьжээ. Улмаар 24 орны хэл дээр үзэж болохоор хялбарчилсан тул нээлттэй боловсролыг эрэлхийлж буй хэн бүхний амин хэрэгцээ болж чадсан байна. Сүүлийн үеийн шинэчлэгдсэн судалгаагаар жилд 10 сая хүн тус сайтын хичээлүүдийг байнга үздэг, сард таван сая хүн 25 сая хичээл судалж байна гэсэн дүн гарчээ. Энэхүү цахим хичээлийг манай улс ч өөрийн орны хэл рүү орчуулах ажлыг хэдийнээ эхлүүлээд байгаа билээ. Дэлгэрэнгүй

Wikispaces

“Wikispaces” бол манайд шинэ хэрэглээ юм. Өндөр хөгжилтэй орны багш, сурагчдын хувьд нэг төрлийн “цахим анги” болсон “Wikispaces”-ийн тухай энгийн ойлголтыг энд өгүүлье.

2005 оноос эхэлсэн уг флатформ нь багшийн хичээлээ заах арга барил, сурагчдын мэдлэг олж авах боломжийг илүү сайжруулж, цоо шинэ сургалтын орчин үүсгэж чадсан чухал хэрэгсэл юм. “Нээлттэй боловсрол”-ын хэрэглээнд өргөнөөр ашигладаг Гүүгл корпорацийн Боловсролын цахим хэрэглэгдэхүүнүүдтэй маш сайн зохицон ажилладаг нь ч энэ системийн нэг давуу тал. “Wikispaces” нь багш, суралцагсдад зориулсан үндсэн хоёр хэсэгтэйгээс гадна бизнесийн зорилгоор ашиглах хүмүүст зориулсан тусгай багцтай.

Манай улсад “Wikispaces”-ыг багш нар ажлынхаа хүрээнд өргөн ашиглаж байна.Тухайлбал, БШУЯ-ны санаачилгаар МУБИС-тай хамтран долдугаар ангийн “Дэлхийн түүх” номд зориулан багш нарын вики үүсгэн ажиллаж байгаа юм. Дэлхий даяар дунд сургуулийн сургалтад зориулсан 100 мянга гаруй вики, их дээд сургуульд зориулсан 200 мянган вики байдаг гэсэн тоо бий. Өнөөгийн байдлаар 2.3 сая хүн Wikispaces ашиглан сурч мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, бүтээл туурвилаа нийтэд түгээж байна. 

Wikispaces ашиглах заавар 1 Шинэ бүртгэл үүсгэж Вики нээх
Wikispaces ашиглах заавар 2 Товчнуудын хэрэглээ ба Вики засварлах

Гүүгл Боловсролын онлайн багц

Дэлхийн шилдэг 100 сургуулийн 75 нь Гүүгл Боловсролын багцыг хэрэглэдэг.

Гүүгл Боловсролын багцыг 2006 онд нэвтрүүлсэн. Гэсэн хэдийг ч 5 хүрэхгүй жилийн хугацаанд 15 сая хэрэглэгчтэй болж чадсан хүчирхэг хэрэгсэл юм. 2013 оны 8 сард гаргасан судалгаагаар 25 сая хүн Гүүгл Боловролын багцийг ашиглаж байгаа бөгөөд жилд 5 сая хүн шинээр бүртгүүлж байна. АНУ-ын Орегон мужын Ерөнхий боловсролын бүх сургууль өмнө нь ашиглаж байсан системийг бүр мөсөн халж Гүүгл Боловсролын багцийг хэрэглэх болсон. Тус муж ашиглаж эхэлсэн цагаас хойш 1 жилд 1,5 сая ам.доллар хэмнэж байгаагаа мэдээлжээ. Түүний араас Вискогсн, Коларадо, Иова мужууд болон Нью Иорк хотын дунд сургуулиуд хэрэглэх эхлээд байна. Түүнчлэн Малайз улс бүх Ерөнхий боловсролын сургуулиуддаа Гүүгл Боловсролын багцийг ашиглаж байгаа анхны улс боллоо. Дэлгэрэнгүй

Creative Commons буюу бүх нийтийн оюуны өмч

Шинэ ном бүтээл, сурах бичиг, судалгаа шинжилгээний ажлуудыг олж унших нь хуучин цагийг бодвол хялбар болжээ. Та онлайн хэрэглэгч байхад эдгээрийг төвөггүй олж болно. Тэгээд ч Зохиогчийн эрхийн хуулийг хөндөх тухай асуудалгүй болж эхэлж байна. Учир нь “Нээлттэй боловсрол”-ын хүрээнд аливаа ном бүтээлүүд зохиогчийн эрхийн хуульд нийцсэн тийм нөхцөлөөр тавигдаж байгаа юм. Зохиогчийн эрхийн асуудал бол интернэт сүлжээ үүсэхээс өмнө бий болсон. Тэгэхээр интернэт сүлжээнд ном бүтээлийг зохиогчийн эрхтэйгээр хэрхэн байршуулах вэ, тухайн бүтээлийг ашиглах, эшлэх, эх сурвалжийг засварлах, нийтлэх явдалд ямар эрхзүйн шаардлага тавих вэ зэргийг шийдвэрлэдэг тохиромжтой хэлбэрийг оюуны бүтээлч хамтын тогтолцоо буюу СС (Creative Commons) зөвшөөрөл гэж үздэг.
       Дэлхий даяар оюуны бүтээлч хамтын тогтолцооны CC зөвшөөрлийг дэмжиж, хөгжүүлэн ажиллаж буй "Creative Commons" байгууллагын 100 гаруй салбар, 70 гаруй орон бий. 2002 оны 12 -р сард оюуны бүтээлч хамтын тогтолцооны (CC) эхний хувилбар олон нийтэд хүрсэн байдаг. Өдгөө түүнийг 50 гаруй улс тогтмол хэрэглэж байна. CC зөвшөөрлийг 2005 оноос шинжлэх ухааны салбарт ашиглах болсон бол 2007 оноос боловсролын салбарт ашиглаж эхэлсэн юм. CC лиценз 2003 онд 1 сая бүтээлд ашиглагдсан бол 2004 онд 4.7 сая, 2005 онд 20 сая, 2006 онд 50 сая, 2007 онд 90 сая, 2008 онд 130 сая, 2009 онд 350 сая, 2011 онд 400 сая болж, тогтмол нэмэгдсээр байна. Дэлгэрэнгүй