Wednesday, June 18, 2014

Нээлттэй Боловсрол гэж юу вэ?

Энэ тухай ойлголт 1990-ээд онд анх бий болсон юм. Тодруулбал, Массачутесийн Технологийн Их сургууль бүх нийтийг хамруулах зорилгоор санаачилж байв. Яваандаа энэхүү Боловсролын Нээлттэй эхийг дэмжих сургуулиудын тоо эрс нэмэгдсээр, 2007 онд “Кэйптауны нээлттэй боловсролын тунхаг”-ийг баталсан билээ. Тэрхүү тунхгийн гол зорилго нь Нээлттэй Боловсролыг бүх нийтийн хэрэглээ болгон дэлгэрүүлэх, улмаар багш нарын ур чадварыг дээшлүүлэхийн тулд технологийн хөгжлийг ашиглах явдал болсон юм. Өнөө жилийн байдлаар энэ тунхагт 2400 гаруй эрдэмтэн багш, 250 боловсролын байгууллага нэгдээд байна. Технологийн дэвшилд суурилсан энэхүү хандлагыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, боловсролын салбарыг хамруулах ажлыг “НЭГ Академи” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд гадаад, дотоодын их дээд, ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн болон албан бус сургалтын хичээлүүдээс сонгож, олон нийтэд нээлттэйгээр тавих юм. Бид эхний шатанд ерөнхий боловсролын сургуулиуд, албан бус сургалтын хичээлүүдээс сонгож, 150 гаруй видео хичээлийг үнэ төлбөргүй, зохиогчийн эрхийн лицензтэйгээр цахим орчинд байршуулаад байна. “Нээлттэй Боловсрол”, онлайн сургалт гэж яг юу вэ гэдгийг эрчимтэй сурталчилж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа “Нэг Академи” төслийн ажилд та бүхэн нэгдэж, дэлхийн боловсролын дэвшлээс бүү хоцроорой. ДЭЛГЭРЭНГҮЙ

No comments:

Post a Comment