Wednesday, June 18, 2014

Creative Commons буюу бүх нийтийн оюуны өмч

Шинэ ном бүтээл, сурах бичиг, судалгаа шинжилгээний ажлуудыг олж унших нь хуучин цагийг бодвол хялбар болжээ. Та онлайн хэрэглэгч байхад эдгээрийг төвөггүй олж болно. Тэгээд ч Зохиогчийн эрхийн хуулийг хөндөх тухай асуудалгүй болж эхэлж байна. Учир нь “Нээлттэй боловсрол”-ын хүрээнд аливаа ном бүтээлүүд зохиогчийн эрхийн хуульд нийцсэн тийм нөхцөлөөр тавигдаж байгаа юм. Зохиогчийн эрхийн асуудал бол интернэт сүлжээ үүсэхээс өмнө бий болсон. Тэгэхээр интернэт сүлжээнд ном бүтээлийг зохиогчийн эрхтэйгээр хэрхэн байршуулах вэ, тухайн бүтээлийг ашиглах, эшлэх, эх сурвалжийг засварлах, нийтлэх явдалд ямар эрхзүйн шаардлага тавих вэ зэргийг шийдвэрлэдэг тохиромжтой хэлбэрийг оюуны бүтээлч хамтын тогтолцоо буюу СС (Creative Commons) зөвшөөрөл гэж үздэг.
       Дэлхий даяар оюуны бүтээлч хамтын тогтолцооны CC зөвшөөрлийг дэмжиж, хөгжүүлэн ажиллаж буй "Creative Commons" байгууллагын 100 гаруй салбар, 70 гаруй орон бий. 2002 оны 12 -р сард оюуны бүтээлч хамтын тогтолцооны (CC) эхний хувилбар олон нийтэд хүрсэн байдаг. Өдгөө түүнийг 50 гаруй улс тогтмол хэрэглэж байна. CC зөвшөөрлийг 2005 оноос шинжлэх ухааны салбарт ашиглах болсон бол 2007 оноос боловсролын салбарт ашиглаж эхэлсэн юм. CC лиценз 2003 онд 1 сая бүтээлд ашиглагдсан бол 2004 онд 4.7 сая, 2005 онд 20 сая, 2006 онд 50 сая, 2007 онд 90 сая, 2008 онд 130 сая, 2009 онд 350 сая, 2011 онд 400 сая болж, тогтмол нэмэгдсээр байна. Дэлгэрэнгүй

No comments:

Post a Comment